Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэчлэл дэлхий дахинд шинэ хүчин сэлбэж байна
2024-10-02 23:01:41
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд, Хятадын Гуйжөү мужийн Пинтан сяньд байдаг Тяньвэнь жижиг тосгонд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хятадын үндэсний баярын амралтаар дотоод гадаадын олон жуулчид энд ирж, дэлхийн хамгийн том, хамгийн мэдрэмж сайтай бөөрөнхий радио дуран FAST болох Хятадын“Тэнгэрийн нүд"-тэй танилцаж байна. 2016 оны 9-р сард ашиглалтад орсноос хойш FAST нь дэлхий дахиныг илүү холоос, тодорхой "харах" боломжийг олгосон төдийгүй хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн нууцыг судлах, олон улсын солилцоо, хамтын ажиллагаанд Хятадын оюун ухаанаа харамгүй зориулсан юм.

Хятадын“Тэнгэрийн нүд"-ийн амжилт бол Хятадын шинжлэх ухаан, технологийн инновацийн ололт амжилтын дүр зураглал юм. Энэ онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. 75 жилийн турш "хоёр бөмбөг, нэг хиймэл дагуул"-ыг амжилттай хөөргөснөөс эхлээд Шэньжөү хөлөг сансарт аялж, 10 мянган метрийн далайн гүнийг судлах, сансар судлалын "Чан Э", "Тяньгүн"-ээс Бэйдөү навигаци гээд үе үеийн хүмүүсийн хүчин чармайлтын үр дүнд Хятад улс нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн инновацийн чухал туйл болсон юм. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан 2024 оны дэлхийн инновацийн индексээс үзвэл, Хятад улсын инновацийн индекс өнгөрсөн оныхоос нэг байр ахиж, 11-д орж, эхний 30 орны дотор дунд орлоготой цорын ганц эдийн засгийн цогц болсон байна.

75 жилийн турш, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл нь Хятад маягийн орчин үеийн хөгжилд гол хөдөлгөгч хүч болоод зогсохгүй дэлхийн шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн ухаалаг үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тэгвэл энэ амжилтын цаад нууц нь юу юм бол? Оросын ШУА-ийн Хятад, орчин үеийн Азийн судалгааны хүрээлэнгийн захирал Кирилл Бабаев  хэлэхдээ,“Хятадын хамгийн том давуу тал нь урт хугацааны төлөвлөгөө боловсруулах чадвар, засгийн газар болон ард түмний ажил үүргээ гүйцэтгэх хүчин чадалд байгаа. Эдгээр ололт амжилт нь бидэнд итгэх итгэл найдварыг өгч байгаа бөгөөд Хятад улс Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг иж бүрэн ахиулах зөв замаар явж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм гэжээ.

Ялангуяа сүүлийн 10 гаруй жилд, зуун жилд тохиож байгаагүй өөрчлөлтүүд газар авч, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, зарим улс орнууд Хятадыг технологийн хувьд хязгаарлаж буй нөхцөл байдалд, Хятад улс шинжлэх ухаан, технологийн бие даасан байдлыг өндөр түвшинд ахиулахыг баримталж,  шинжлэх ухаан, технологийн хувьсгалын шинэ үе, үйлдвэрлэлийн өөрчлөлтөөс авчирсан хөгжлийн боломжуудыг ашиглаж, тасралтгүй шинэ амжилтууд гаргасаар ирсэн юм.

Шинжлэх ухаан технологид хил хязгаар гэж байдаггүй. Хятадын хувьд шинжлэх ухаан, технологийн шинэчлэл нь нээлттэй хамтын ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд энэ нь Хятадын шинжлэх ухаан, технологийн дэвшлийн бас нэгэн чухал амжилттай туршлага юм. Их Британийн сурган хүмүүжүүлэгч Марк Кокер "Хятад улс энх тайван, эв найрамдал, хамтын ажиллагаа, хамтдаа ялалт байгуулахыг чухалчилдаг". Энэхүү үзэл баримтлал нь шинжлэх ухаан, технологийн инновацийн салбарт тод хэрэгжиж ирсэн. Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн 160 гаруй улс орон, бүс нутагтай шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож, засгийн газар хоорондын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны 118 хэлэлцээрт гарын үсэг зураад байна.

Үүнээс гадна, Хятад улс дэлхийн шинжлэх ухаан технологийн дүрэм, хөтөлбөр боловсруулах, засаглалын шинэчлэл, олон нийтийн эрүүл мэнд, цэвэр эрчим хүч зэрэг дэлхийн инновацийн засаглалын асуудалд идэвхтэй оролцсоор ирсэн. Одоогоор Хятад улс 200 гаруй олон улсын байгууллага, олон талт механизмд нэгдэн орсон бөгөөд 60 гаруй төрлийн олон улсын шинжлэх ухааны томоохон төлөвлөгөө, төсөлд идэвхтэй оролцож байна. Хятад улс бас“Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны санаачилга" дэвшүүлж, талуудтай харилцан ашигтай, хамтдаа хожсон дэлхийн шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтын ажиллагааны шинэ загвар судлахыг эрмэлзэж байна.

Өдгөө Хятад улс хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтыг Хятад маягийн шинэчлэлээр бүх талаар ахиулж байна. Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар иж бүрэн инновацийн тогтолцооны механизмд тусгай зохицуулалт хийж, инновацийг тэргүүн байранд тавихыг үргэлжлэн дэмжиж байна. Цаашид Хятад улс илүү олон шинэ амжилт гаргаж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд илүү хүчтэй шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлж, дэлхийн шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, хүн төрөлхтний хөгжил дэвшилд Хятадын хүчин чадлаа илүү нэмэрлэхийг найдаж байна.