АНУ-ын Конгрессын Сенат богино хугацааны зардлын хуулийн төслийг батлав
2024-09-26 10:06:33
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 25-ны шөнө, АНУ-ын Сенат гурван сарын богино хугацааны зардлын тухай хуулийн төслийн талаар санал хураалт явуулжээ. Тус хуулийн төсөл Сенатад хангалттай дэмжсэн санал авсан тул АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа энэ сарын сүүлч гэхэд "хаагдахаас" зайлсхийжээ. 

Мөн өдрийн өглөө Төлөөлөгчдийн танхим дэмжсэн 341, татгалзсан 82 саналын дүнгээр уг хуулийн төслийг баталж, энэ сарын сүүлчээр засгийн газрын үйл ажиллагаа зогсохоос зайлсхийжээ. Уг хуулийн төслөөр Засгийн газарт 12 дугаар сарын 20-ныг хүртэл одоогийн түвшний санхүүжилт олгохоор болсон гэж эх сурвалжид мэдээлжээ. Сенат санал хураалтаар баталсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг хуулийн төсөлд гарын үсэг зурах төлөвтэй байна.

Засгийн газрын санхүүжилтийг 2025 оны 3-р сарын 28 хүртэл сунгахыг найдсан Майк Жонсоны дэвшүүлсэн засгийн газрын түр санхүүжилтийн тухай хуулийн төслийг өмнө нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхим энэ сарын 18-нд буцаасан. АНУ-ын засгийн газрын 2024 оны санхүүгийн жил есдүгээр сарын 30-нд дуусна. Хэрэв Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенат үүнээс өмнө Засгийн газрын төсвөө баталж чадахгүй бол холбооны засгийн газар 10-р сарын 1-ний шөнө дунд "хаалгаа барих" юм.