2024 оны Оюуны өмчийн эрхийг хамгаалах олон улсын нийгэмлэгийн Дэлхийн оюуны өмчийн бага хурал Жэжян мужийн Ханжөү хотод болов. Уг хурал анх удаа Хятадад болж, 92 улс орон болон бүс нутгийн төлөөлөгчид хуралд оролцжээ. Хуралд оролцсон зочид хэлэхдээ, Хятад улс дэлхийн оюуны өмчийн засаглалд гүнзгий оролцож, дэлхийн оюуны өмчийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд Хятадын оюун ухаан болон Хятадын шийдэлийг өргөсөөр байна гэжээ.
Зочин оролцогч Швейцарийн оюуны өмчийн хуульч Хью Ривз: Хятадад олон тооны патентын мэдүүлэг байна. Хятад улс инноваци, технологид тулгуурласан хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, олон улсын асар том зах зээлтэй бөгөөд олон улсын тавцанд улам чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Хөгжлийг цаашид ахиулах, боломжийг бий болгох үүднээс инноваци, оюуны өмчийн эрхийг улам олон улс орон анхаарч байна. Хятад улс хэзээд оюуны өмчийн эрхийг хамгаалахыг маш чухалчлан үзэж, дэлхийн оюуны өмчийн эрхийг тэнцвэртэй хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж уулзалтад оролцсон зочид үзэж байна.