29+9 орны иргэд Хятадад визгүй нэвтрэх боломжтой боллоо
2024-11-22 17:47:08
Share
Share this with Close
youtube WeChat

22-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ, гадаад дотоодын хүмүүсийн нааш цааш зорчиход илүү дөхөм үзүүлэхийн тулд Хятад улс 2024 оны 11-р сарын 30-наас 2025 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл визгүй зорчих орнуудын хамрах хүрээг өргөтгөн, Болгар, Румын, Хорват, Монтенегро, Хойд Македон, Мальта, Эстони, Латви, Япон зэрэг орны энгийн паспорт эзэмшигчдэд визгүй зорчих бодлогыг туршин хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн Хятад улс визгүй зорчих бодлогоо улам сайжруулж, харилцан айлчлалыг визгүй зорчих хүрээнд хамруулан, визгүй байх хугацааг одоогийн 15 хоногоос 30 хоног болгон сунгахаар шийдсэн гэжээ.
2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дээр дурдсан 9 улсыг багтаасан нийт 38 орны энгийн паспорт эзэмшигчид, Хятадад бизнес, аялал зугаалгаар явах, төрөл төрөгсөд, найз нөхөддөө зочлох, харилцан айлчлал хийх шугамаар 30 хоногт багтан, Хятадад визгүй орж болно.