ОХУ-ын ДНБ энэ онд 3.9 хувиар өсөх төлөвтэй байна
2024-10-29 09:14:35
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 28-ны өдөр хэлэхдээ, Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны тоо баримтаас үзвэл, 2024 онд Оросын ДНБ 3.9 хувиар өсөх төлөвтэй байна гэжээ.

ОХУ-ын аж үйлдвэрийн салбар, тэр дундаа өндөр технологийн аж үйлдвэрүүд өргөжин тэлж байгаа нь эдийн засгийн өсөлтөд эерэг үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, энэ оны эхний найман сард Оросын аж үйлдвэрийн өсөлт 4.5 хувьд хүрч, үүнээс боловсруулах аж үйлдвэр 8.1 хувиар, машин механизмын үйлдвэрлэл 20 шахам хувиар өссөн гэж  гэж В.Путин мөн өдөр болсон эдийн засгийн асуудлаарх хурал дээр хэлэв.

Тэрээр хэлэхдээ, жишиг хүү өндөр түвшинд байгаа хэдий ч аж ахуйн нэгжүүдийн зээл нэлээд түргэн өсөлттэй хэвээр байна. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл эерэг хандлагатай байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин доогуур түвшинд хэвээр байна. "Энэ нь бизнесийн захиалга хангалттай, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгааг харуулж байна" гэв.