ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, "20 дахь сонгуулийн төв хорооны 3 дахь ээлжийн хяналт шалгалтын нэгдсэн тайлан"-г хянан хэлэлцэв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.
Хяналт шалгалт, залруулгыг нухацтай авч үзэж, "нэгдүгээр дарга" болон удирдах багийн гишүүдийн улс төрийн хариуцлагыг чангатгаж, хяналт шалгалт, засан цэгцлэх ажлын зохион байгуулалтын уялдаа холбоо, өдөр тутмын хяналтыг чангатгаж, хяналт шалгалт, засах ажлыг өөрчлөлтийг гүнзгийрүүлэхтэй уялдуулж, намын бүх талын хатуу засаглалтай холбож, удирдлагын баг, боловсон хүчний багийг бүрдүүлэх ажилтай уялдаатай болгож, өдөр тутмын ажил, чиг үүрэгт нэгтгэж, засч залруулсан үр дүнгээр өндөр чанартай хөгжлийг ахиулах хэрэгтэй гэж тус хурлаас заасан байна.
Хуралдаанаар бүх шатны намын хороод хадаас хадах зориг санаагаар шинэчлэлийн үүрэг зорилтыг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Аюулын тухай ойлголт үзэл ухамсрыг нэмэгдүүлж, хөгжил болон, аюулгүй байдлыг уялдуулан, гол салбаруудад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад анхаарч, аюулгүй байдлын наад захын шугамыг тууштай баримтлах шаардлагатай байна. Удирдах багийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ардчилсан төвлөрлийг хатуу хэрэгжүүлж, удирдах боловсон хүчин үүрэгт ажилд дэвших эсвэл бууж болохыг ахиулж, эв нэгдэл, тэмцэх чадварыг тасралтгүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Авлигын эсрэг тэмцлийн нөхцөл байдлын талаар тодорхой ойлголттой байж, намын бүх талын хатуу засаглалыг гүнзгийрүүлэн ахиулж, өөрийн хувьсгалын зориг санаагар авлигатай тэмцэх ажлыг эцсээ хүртэл үргэлжлүүлж, авлига авч зүрхлэхгүй, авлигад автахгүй, авлигад автахыг хүсэхгүй байхыг цогцоор ахиулж, шинж тэмдэг, үндсэн шалтгааныг аль алиныг нь засах, системтэй засахыг гүнзгийрүүлж, авилгыг шийтгэн засах хатуу чиг хандлагыг үргэлжлэн баримталж, авлига буй болох хөрс, нөхцөл боломжийг сайтар арилгаж, авилгын асуудал байнгын, урт хугацааны болохоос сэргийлэх, засахыг урагшлуулах хэрэгтэй гэж онцлов.
Хуралдаанаар бусад асуудлыг мөн хэлэлцэв.