Дэлхийн хөгжлийн санаачилга хөгжиж буй орнуудад бодит үр өгөөжөө өгч байна
2024-09-27 18:51:29
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 27-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Сэтгүүлч: Хятадын Гадаад харилцааны сайд Ван И саяхан НҮБ-ын төв байранд болсон "Дэлхийн өмнөд буюу хөгжиж буй орнуудыг дэмжих дэлхийн хөгжлийн санаачилга - Хятадын үйл ажиллагаа" сэдэвт хуралд оролцсон талаар мэдээлэл өгөөч. Хятад улс энэ арга хэмжээг яагаад зохион байгуулсан бэ? "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын хөгжлийг дэмжихийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ? 

Линь Жянь: Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулсан "Дэлхийн өмнөд буюу хөгжиж буй орнуудыг дэмжих дэлхийн хөгжлийн санаачилга - Хятадын үйл ажиллагаа" сэдэвт хуралд оролцлоо. Тус арга хэмжээнд НҮБ-ын 79 дүгээр Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Филемон Янг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч болон 20 гаруй орны сайд нар зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцов. 

Ван И хэлсэн үгэндээ "Дэлхийн хөгжлийн санаачилга нь Хятад улсын санаачилгаас олон улсын нийтлэг ойлголт болон, хамтын ажиллагааны үзэл баримтлалаас бодит үйл ажиллагаа болтлоо өргөжиж, НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна" гэж онцолсон юм. 

Санаачилга дэвшүүлснээс хойш гурван жилийн хугацаанд дэлхийн 100 гаруй улс, 20 гаруй олон улсын байгууллага уг санаачилгыг дэмжин оролцож, "Дэлхийн хөгжлийн санаачилгын анд нөхдийн бүлэг"-т 82 улс нэгдээд байна. Мөн 70 гаруй улс болон олон улсын байгууллага Дэлхийн хөгжлийг дэмжих төвийн сүлжээнд нэгдэж, хамтын ажиллагааны 30 гаруй платформ байгуулжээ. Түүнчлэн, "Дэлхийн өмнөд"-ийн судалгааны төв байгуулах ажил идэвхтэй өрнөж байна. Одоогийн байдлаар дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээнд 1100 гаруй төсөл хэрэгжиж, Дэлхийн хөгжлийн төслийн сангаас 600 гаруй төсөл амжилттай хэрэгжээд байна. Хятад улс хөгжиж буй орнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2000 гаруй төсөл хэрэгжүүлж, 60,000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн. Энэ бүхэн "Дэлхийн өмнөд"-ийн орнуудад бодит ашиг тусаа өгч, хамтын ажиллагааг улам өргөжүүлсээр байна гэжээ.