11-р сарын 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлч АПЕК-ийн удирдагчдын албан бус 31-р уулзалтын талаар асуулт асуув.
Линь Жянь үүнтэй холбогдуулан хэлэхдээ, Ши Жиньпин дарга энэ оны АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтад оролцсон нь Хятад улс Ази Номхон далайн бүс нутагт хандуулан хийсэн төрийн тэргүүний чухал дипломат ажиллагаа байж, Хятад улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг бүрэн харуулсан байна. Одоогийн байдлаар, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ сорилтуудтай тулгарч байна. АПЕК бол Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чухал платформ юм, Ази Номхон далайн бүс нутаг цаашид ч хөдөлгүүрийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг тэргүүлэхийг бүх талууд хүсэж байна. Ши Жиньпин дарга тус хуралд чухал үг хэлж, Хятад улс өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх чухал арга хэмжээг танилцуулж, Ази Номхон далайн хамтын ажиллагааг ахиулах Хятадын бодлого, үзэлтийг тайлбарлах болно. Бүх талуудтай хамтдаа хичээн зүтгэж, АПЕК-ийн Путражая 2040 он хүртэлх алсын харааг бүх талаар, тэнцвэртэй хэрэгжүүлж, энэ удаагийн уулзалтыг ахиулан нааштай үр дүнд хүргэж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг дэмжих, Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн өсөлтийг дэмжихэд шинэ түлхэц өгч, Ази Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахад Хятад улс бэлэн байна гэжээ.