10-р сарын 16-нд, Германы канцлер Олаф Шольц Германы парламентын хуралдааны үеэр Хятадын цахилгаан машинд гаалийн татвар ногдуулж буй Европын холбооны бодлогыг илээр шүүмжлэв. Тэрээр хэлэхдээ, ЕХ-ны гишүүдийн 17 орон нь уг бодлогыг эсэргүүцэж байна, мөн ЕХ-ны автомашин үйлдвэрлэгч олонх компаниуд тус бодлогыг эсэргүүцэж байгаа. Нэмж дурдахад, Германы канцлер Олаф Шольц энэ оны 2-р сард Хятадын цахилгаан машинд гаалийн татвар ногдуулж буй Европын холбооны бодлогыг эсэргүүцэж, шүүмжилж байжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, ойрын хугацаанд дотоодын олон салбарын нийгэмлэг, үйлдвэрчний эвлэлийн удирдагчдыг урьж, аж үйлдвэрийн шинэ бодлого боловсруулах талаар ярилцана. Герман аж үйлдвэрийн орон учраас аж үйлдвэрийг сэргээх нь зүйтэй гэжээ.
Сүүлийн үед ЕХ Хятадын цахилгаан авто машинд татвар ногдуулах тухай асуудал хурцадсаар байна. ЕХ-ны гишүүн орнуудын төлөөлөл 10-р сарын 4-нд санал хураалтаар дамжин Европын комиссоос өргөн дэвшүүлсэн цахилгаан автомашинд нөхөн төлбөр олгохын эсрэг ЕХ-ны эцсийн шийдвэрийн төслийг баталж, Хятадаас гаралтай цахилгаан авто машинд татвар ногдуулахаар болжээ. Уг шийдвэрийг зарласан тэр доороо Германы засгийн газар, Германы автомашин үйлдвэрлэгч олон компанийн тодорхой эсэргүүцэлд тулгарчээ.