21.2%-ийн өсөлттэйгөөр ган бүтээгдэхүүний экспорт 8071 мянган тоннд хүрлээ
2024-10-26 15:13:46
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр (25-нд) Хятадын Гангийн Аж Үйлдвэрийн Холбооны гуравдугаар улирлын хэвлэлийн бага хурлаас авсан мэдээгээр, олон улсын зах зээл болон худалдааны орчны донсолгоо, өөрчлөлтийн нөхцөлд энэ оны эхний гурван улиралд Хятад улсын гангийн салбарын экспорт өссөн хэвээр байгаа бөгөөд нийт 8071 мянган тонн ган бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.2%-ийн өсөлттэй байна. Экспортын дундаж үнэ тонн тутамд 770 ам.доллар байж, дотоодын ган бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад ойролцоогоор 40%-ийн өндөр үзүүлэлттэй байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, гангийн салбар нь бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, экспортын бүтцийг оновчтой болгох, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг арга замаар олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөн уг салбарынхан зах зээлд тогтвортой байдлыг хадгалахын тулд сөрөг өрсөлдөөнийг хязгаарлах тал дээр ч анхаарч байна.