Ван И Хятад маягийн шинэчлэлийн дэлхийн ач холбогдлын тухай ярив
2024-09-29 10:18:16
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 28-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд НҮБ-ын ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, Хятад маягийн шинэчлэлийн дэлхийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

Ван И хэлэхдээ, БНХАУ 75 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд олон улсын байдал хурдацтай өөрчлөгдсөн хэдий ч Хятад улсын сонголт өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд энэ нь ард түмнийхээ аз жаргалыг эрэлхийлж, улс үндэстнээ сэргээн мандуулж, түүнчлэн хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн эв найрамдлын төлөө хүчин чармайлтаа төвлөрүүлэх явдал юм. Хятад улс өөрийн хөгжил дэвшлийг эрэлхийлэхийн зэрэгцээ дэлхий дахины төлөө үргэлж санаж бодож, өөрийн шинэ бүтээн байгуулалтаараа дэлхий нийтэд шинэ боломжийг олгосоор байна. Саяхан ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал өөрчлөлт шинэчлэлтийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлийг ахиулах чухал шийдвэр гаргаж, Хятад улс дэлхийтэй гар нийлэн хамтдаа хөгжих шинэ аяныг эхлүүллээ гэв.

Ван И хэлсэн үгэндээ: Хятад маягийн шинэчлэл нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг үр дүнтэй дэмжих болно. Хятад улс бол үндсэн хуульдаа энх тайвны хөгжлийг бичиж оруулсан дэлхийн цорын ганц томоохон улс бөгөөд цөмийн зэвсэгтэй таван орны дундаас цөмийн зэвсгийг түрүүлэн хэрэглэхгүй гэж амласан цорын ганц орон юм. Хятад маягийн шинэчлэл нь хамтын хөгжлийг үр дүнтэй ахиулах болно. Хятад маягийн шинэчлэл нь дэлхийн засаглалыг сайжруулахад үр дүнтэй туслах болно. Хятад маягийн шинэчлэл нь хүн төрөлхтний соёл иргэншлийн алхам дэвшлийг үр дүнтэй ахиулах болно гэж цохон тэмдэглэв.