НҮБ: Ливанд хүмүүнлэгийн нөхцөл байдал дордсоор байна
2024-11-04 09:37:35
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэрэг зохицуулах газраас саяхан гаргасан тайланд дурдсанаар, Израилийн агаарын дайралт, бөмбөгдөлт үргэлжилж буй нь Ливаны хүмүүнлэгийн нөхцөл байдлыг 2006 онд Ливан-Израилийн хооронд гарч байсан томоохон мөргөлдөөний үеийнхээс ч хүнд ноцтой болгожээ.

Сүүлийн өдрүүдэд Ливан дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал улам бүр дордсоор байна. Израилийн арми Ливаны зүүн хэсгийн Баалбек, өмнөд нутгийн Набатия, мөн нийслэл Бейрутын өмнөд дүүргийн оршин суугчдад нүүн шилжихийг удаа дараа шаардаж, эдгээр бүсүүдэд агаарын цохилт өгсөн байна. Агаарын дайралтаас болж эмнэлгийн болон бусад гол дэд бүтцүүд эвдэрч, эмнэлгүүдийн ачаалал ихэссэн тул зарим эмнэлгүүд цусны нөөцийн дутагдалд орж, шархадсан хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн байна. Иймээс яаралтай цус хандивлах шаардлага үүсжээ.

Израилийн армийн агаарын довтолгоо үргэлжилж буйгаас болж Баалбек бүс рүү хүмүүнлэгийн тусламж хүргэх ажил хойшлогдож, мөн бусад улсуудаас ирсэн эмнэлгийн материалыг зөөвөрлөхөд хүндрэл учирсан байна. Онгоцны буудлын ойролцоо байнга халдлага гарч байгаа тул тусламжийн материалыг хүргэх ажилд саатал гарч байна.