Хятад, Японы эрүүл, тогтвортой харилцаа нь хоёр орны иргэдийн үндсэн ашиг сонирхолд нийцнэ
2024-09-27 19:22:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 9-р сарын 27-ний хэвлэлийн бага хурлыг даргалж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Сэтгүүлч: Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуульд Шигеру Ишиба олонхын саналаар намын даргаар сонгогджээ. Тэрээр 10-р сарын 1-нд Японы шинэ ерөнхий сайдаар томилогдох төлөвтэй байна. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ?

Линь Жянь: Бид сонгуулийн талаарх холбогдох мэдээллийг анхааран ажигласан. Энэ бол Японы дотоод хэрэг тул Хятад улс ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Хятад, Япон хоёр орны урт хугацааны эрүүл, тогтвортой харилцаа нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа тул энэхүү харилцааг хөгжүүлэх нь цорын ганц зөв сонголт юм. Япон улс түүхээс сургамж авч, энх тайвны замналаар тууштай замнаж, Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичигт заасан зарчим, нийтлэг ойлголтыг баримталж, Хятадыг бодитой, зөвөөр танин мэдэж, Хятадын талд эерэг, оновчтой бодлого хэрэгжүүлэх ёстой. Стратегийн харилцан ашигтай харилцааг бодитоор хэрэгжүүлж, Хятадын талтай хамтран урагшлах нь Хятад, Японы харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн зам руу хөтлөхөд чухал үүрэгтэй юм.