ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн Төвийн төлөөлөгчдийн багийг ахлан 10-р сарын 8-нд Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпусын есдүгээр хэлтэс Байян хот, нэгдүгээр хэлтэс Алаер хотноо ажиллаа.
Төв хорооны Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Цэргийн төв зөвлөлийн Улс төрийн ажил хариуцсан газрын дарга, Төвийн төлөөлөгчдийн багийн орлогч дарга Мяо Хуа, Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпусын холбогдох хариуцлагатан, Төвийн төлөөлөгчдийн багийн бүх гишүүд байлцжээ.