76.46 сая гаруй сонгогч Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилан саналаа өгөөд байна
2024-11-04 09:34:38
Share
Share this with Close
youtube WeChat

Флоридагийн Их Сургуулийн Сонгуулийн Лабораторийн мэдээллээс үзэхэд, 11-р сарын 3-ны өдрийн оройн байдлаар АНУ-ын хэмжээнд 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 76.46 сая гаруй сонгогч урьдчилан саналаа өгсөн байна. Хойд Каролина мужид урьдчилсан санал хураалт түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрч, 4.2 сая гаруй саналыг газар дээр нь санал хураалтын байранд өгчээ.

Үүнээс гадна, Америкийн Үндэсний Телевизийн (NBC) хийсэн хамгийн сүүлийн санал асуулгаар Харрис болон Трампын дэмжлэг 49%-аар ижил тэнцүү байгаа бөгөөд 2%-ийн сонгогч сонголтоо хараахан шийдээгүй байна. Түүнчлэн гурван сонгогч тутмын хоёр нь Америк буруу замаар явж байна хэмээн үзжээ.