Хятад улс Худалдаатай холбоотой уур амьсгалын тухай хуралдаан зохиожээ
2024-10-10 09:33:43
Share
Share this with Close
youtube WeChat

ДХБ-ын төв байранд жил бүр зохиогдог “ Байгаль орчны долоо хоног”-ийн үеэр Хятад улс 10-р сарын 9-нд “Худалдаатай холбоотой уур амьсгалын тухай арга хэмжээ ба хөгжил – Боломж, сорилт, шийдэл” сэдэвт хуралдаан зохион явуулж, талуудын анхаарлыг татлаа. Уг хурал нь Хятадын өнцгөөс худалдаатай холбоотой уур амьсгалын тухай арга хэмжээний /TRCMs/ тухай ярилцаж, Хятад улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гаргасан хүчин зүтгэл, үр дүнг танилцуулсан бөгөөд хөгжиж буй орнуудын уур амьсгалын эсрэг арга хэмжээ хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, сорилтыг заан гаргаж, олон улсын худалдааны орчныг сайжруулах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчтэй хувь нэмэр оруулах талаар ярилцжээ. 


Хятадаас ДХБ-д суугаа суурин төлөөлөгч, Элчин сайд Ли Чэнган хурлын үеэр хэлэхдээ, Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчтэй хувь нэмэр оруулж,"1+N" бодлогын тогтолцоог боловсруулан хэрэгжүүлж, ажлаа тууштай ахиулж байна. Сүүлийн жилүүдэд худалдаатай холбоотой уур амьсгалын тухай арга хэмжээ улам нэмэгдсэн, эдгээр арга хэмжээ нь утааг бууруулах, ногоон шилжилтийг дэмжих чухал хэрэгсэл болж, боломж, сорилтыг зэргээр авчирсан. Иймд уг хурал нь талуудын худалдаатай холбоотой уур амьсгалын арга хэмжээний талаарх ойлголцлыг нэмэгдүүлж, хил, салбар, ашиг сонирхлын оролцогч талуудыг дамнан уур амьсгалын эсрэг олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар голлон ярилцжээ. 

ДХБ-ын явуулж буй “ Байгаль орчны долоо хоног”-ийн үеэр гишүүн орнууд нь 17 удаагийн арга хэмжээ зохиож, адил бус өнцгөөс худалдаатай холбоотой уур амьсгалын тухай асуудлыг заан гаргажээ.