Дэлхийн ТОП-500-д жагссан 297 компани болон салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийг хамарсан 129 улс орон, бүс нутгийн 3496 компани оролцож байгаа бол үүнээс 186 компани болон байгууллага нэгж 7 дахь жилдээ оролцсон гээд... долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй Хятадын Олон Улсын Импортын Экспо олон амжилтаа шинэчилсээр байна. Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхийн 33858 хүнээс санал асуулга авсан бөгөөд үүнд оролцогчдын 67 хувь нь Хятад улсыг нээлттэй, өрсөлдөх чадвартай чөлөөт зах зээл гэж үзжээ. Африк, Ойрх Дорнод, Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн санал асуулгад оролцогчдын тус бүр 86.6%, 88.2%, 77.9%, 78.6% нь ижил төстэй санал, байр суурьтай байгаа юм байна.
Нээлттэй байх нь Импортын Экспогийн үндсэн үзэл баримтлал бөгөөд Хятад маягийн орчин үеийн хөгжил шинэчлэлийн тодорхой шинж тэмдэг юм. Хятадын гаалийн статистикаас үзэхэд, энэ оны эхний гурван улиралд Хятадын импорт, экспортын нийт хэмжээ шинэ дээд амжилт тогтоож, улирал тутамд 10 их наяд юаниас давж, анх удаа 32 их наяд юаньд хүрсэн байна. Санал асуулгад оролцогчдын 77.5% нь Хятадын бизнесийн орчин хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж байна хэмээн үзсэн бол 73.9% нь Хятадын эхлүүлсэн олон улсын хамтын ажиллагааны төсөлд оролцохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн 78.5% нь Хятадтай хийж буй худалдаанаас өөрийн улс орон нь ашиг хүртэж байна. Хятадын нээлттэй зах зээл нь худалдааны түншүүдэд өргөн боломжийг олгож байна гэж үзжээ. Мөн 84.3% нь Хятад улс дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээ болон ханган нийлүүлэлтийн тогтвортой байдалд маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй Импортын Экспо жил болгон л дэлхий нийтэд шинэлэг уур амьсгал авчирч, олон улсын хамтын нийгэмлэгт чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Дэлхийн өмнөдийн орнууд буюу хөгжиж буй орнуудын оролцогчид эл экспод оролцсоноор ихээхэн үр дүнг мэдэрч байна. Танзаниас самар, Руандагаас чинжүү, Замбиас зөгийн бал зэрэг бүтээгдэхүүн Импортын Экспо-гээр дамжин Хятадын зах зээлд нэвтэрч, дэлхий нийттэй улам нягт холбогдож байна. Энэ удаагийн Импортын Экспо хамгийн бага хөгжилтэй 37 улсад 120 гаруй үнэгүй үзэсгэлэнгийн лангуу олгож, Африкийн бүтээгдэхүүний тусгай хэсгийг өргөжүүлэн байна. Санал асуулгад оролцсон Африкийн оролцогчдын 89.9% нь Хятад улс дэлхийн өмнөдийн орнуудад анхаарал хандуулж буйг сайшаасан бөгөөд 78.2% нь Хятад улс Африкийн хөгжилтэй нягт холбоотой ажиллаж байна гэж үзжээ. Мөн 92.1% нь Африкийн орнууд Хятадын эхлүүлсэн олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрт идэвхтэй оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Хятад улс дэлхийн хөгжлийн чухал боломж хэвээр байх бол маш уян хатан эдийн засаг нь энэ боломжийг улам бүр баталгаажуулж байна. Импортын Экспо жилээс жилд хөгжөөнтэй болж байгаагийн ард дэлхийн нийт Хятадын эдийн засгийн ирээдүй болон томоохон зах зээлд илтгэл хүлээлгэж байгаа юм. Санал асуулгад оролцогчдын 92.3% нь Хятадын эдийн засгийн хүч чадлыг сайшааж, 91.9% нь Хятадын эдийн засаг маш хурдтай хөгжиж байна гэж үзсэн байна. Мөн 81.3% нь Хятадын эдийн засаг урт хугацаанд тогтвортой хөгжих үндсэн нөхцөл нь өөрчлөгдөөгүй хэмээн үзэж, 89.2% нь сүүлийн жилүүдэд Хятад улс дэлхийн эдийн засагт эерэг хувь нэмэр оруулж байгааг үнэлжээ.
Энэхүү судалгааны өгөгдөл нь CGTN-ийн 2024 оны Хятад улс болон Хятад-Африкийн харилцааны талаарх дэлхийн санал асуулгын дүнд үндэслэсэн бөгөөд оролцогчид нь Америк, Франц, Япон зэрэг хөгжингүй орнууд болон Египет, Бразил, Нигери зэрэг хөгжиж буй орнуудын иргэд болно.