Шаньтүөгийн олон улсын 23 дахь удаагийн тоглоом, бэлэг дурсгалын үзэсгэлэн аравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Хятадын Гуандүн мужийн Шаньтүө хотын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд боллоо. Энэ үзэсгэлэнд анх удаагаа олон улсын үзэсгэлэнгийн бүс ажиллуулсан бөгөөд хилийн чанадын 23 компани үзэсгэлэнд оролцов. Шаньтүө хотынхон "Хятадын тоглоом, бэлэг дурсгалын хотхон" гэгч давуу талдаа тулгуурлан, “үзэсгэлэнтэй танилцах + үйлдвэрүүдэд зочлох" тав тухтай үйлчилгээний загварыг бий болгож, Хятадын аж ахуйн нэгжүүдэд олон улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах үнэ цэнэтэй боломжуудыг олгож байна.