15-нд Ши Жиньпиний соёлын үзэл санааг утга зохиол, урлагийн хүрээнд гүнзгийрүүлэн судалж хэрэгжүүлэх хурал Бээжинд болж, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга Ли Шүлэй оролцож, үг хэллээ.
Хуралд оролцсон төлөөлөгчид үзэхдээ, Арван жилийн өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин утга зохиол, урлагийн салбарын ажлын хурал дээр чухал үг хэлсэн нь шинэ эриний утга зохиол, урлагийн ажил болон соёлын бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлэх хөтөлбөрийн чанартай баримт бичиг болсон юм. Ялангуяа өнгөрсөн онд албан ёсоор дэвшүүлсэн Ши Жиньпиний "Соёлын үзэл санаа"-д соёл, урлагийн байр суурь, гүйцэтгэх үүргийг гүн гүнзгий илэрхийлж, шинэ эриний утга зохиол, урлагийн ажлын эрхэм зорилго, зорилтыг тодорхой болгож, шинэ эриний намын соёлын тугийг өндөрт өргөсөн юм. Сүүлийн жилүүдэд утга зохиол, урлагийн асар олон ажилчид төвдөө анхаарлаа хандуулж, ерөнхий нөхцөл байдалд үйлчилж, цаг үеийнхээ төлөө бичиж, ард түмний төлөө гэсэн сэтгэлээ илэрхийлж, утга зохиол, урлагийн хөгжлийг ахиулан чухал амжилтад хүрч, нам болон улс орны үйл хэрэгт идэвхтэй хувь нэмэр оруулсан байна гэжээ.