Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон Аюулгүйн зөвлөлийн "Энх тайвны төлөө манлайлалаа харуулъя" сэдэвт дээд түвшний хуралд оролцож, илтгэл тавив.
Ван И хэлэхдээ, энх тайван бол хүн төрөлхтний нийгмийн халуун хүлээлт байсаар ирсэн. Энх тайвны төлөө аюулгүй байдлын зөв үзэл баримтлалыг баримталж, олон улсын шударга ёсыг баримталж, улс төр, дипломат шийдлийг баримталж, хамтын тогтвортой хөгжлийг ахиулах ёстой гэв.
Ван И хэлсэн үгэндээ, энх тайван, аюулгүй байдлын асуудал дээр Хятад улс бол дэлхийн хамгийн сайн амжилтад хүрсэн томоохон улс, түүнчлэн энх тайвны хөгжлийн замналыг баримтлахыг үндсэн хуульдаа бичиж оруулсан цорын ганц том орон, түүнчлэн бодит үйл ажиллагаагаараа дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Хятад улс бусад улс орнуудтой хамт энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үзэл санааг урагшлуулж, урт удаан энх тайван, бүх нийтээр аюулгүй, үзэсгэлэнт дэлхий ертөнцийг хамтаар байгуулахад бэлэн байна гэж тэмдэглэв.