Орон нутгийн цагаар 11-р сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рио-де-Жанейро хотноо болсон Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний 19-р уулзалтад оролцож, “шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог хамтаар байгуулах” гэсэн сэдвээр үг хэлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, 20-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт 16 жилийн түүхийг тууллаа. Эдгээр он жилүүдэд бид хамтаар олон улсын банк санхүүгийн хямралыг даван туулж, дэлхийн эдийн засаг, банк санхүү, худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагааг дэмжиж, дэлхийн эдийн засгийг сэргээх замд оруулсан байна. Бид дэлхийн засаглалыг сайжруулах, макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын санхүүгийн байгууллагуудын шинэчлэлийг ахиулах, эрх тэгш зөвшилцөх, харилцан ашигтай байх зарчмаар олон улсын хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх хэрэгтэй.
Шинэ гараанаас "Их 20" дэлхийн засаглалыг сайжруулж, түүхэн дэвшлийг ахиулах хүчин хэвээр байх ёстой. Бид хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах үзэл баримтлалыг баримталж, бие биенийхээ хөгжлийг сорилт биш боломж гэж үзэж, бие биенээ өрсөлдөгч биш хамтран ажиллах түнш гэж үзэх ёстой. НҮБ-ын дүрэм, зарчмаар үндэс болгосон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримталж, олон улсын эрх зүйд тулгуурлан олон улсын дэг журмыг хамгаалах ёстой. Их 20-ийн үүрэг рольтой хослуулан эдийн засаг, банк санхүү, худалдаа, дижитал, экологийн орчин зэрэг салбарт олон улсын нийтлэг ойлголтыг улам нэмэгдүүлж, дэлхийн засаглалыг сайжруулан, олон туйлт, хүртээмжтэй, багтаамжтай эдийн засгийн даяаршлыг дэмжих хэрэгтэй гэжээ.
Нэгт, дэлхийн эдийн засгийн засаглалыг боловсронгуй болгож, хамтран ажилласан дэлхийн эдийн засгийг байгуулах.
Хоёрт, дэлхийн банк санхүүгийн засаглалыг боловсронгуй болгож, тогтвортой дэлхий эдийн засгийг байгуулах.
Гуравт, дэлхийн худалдааны засаглалыг боловсронгуй болгож, нээлттэй дэлхийн эдийн засгийг бий байгуулах.
Дөрөвт, дэлхийн дижитал засаглалыг боловсронгуй болгож, инновацлаг дэлхийн эдийн засгийг байгуулах.
Тавд, дэлхийн экологийн засаглалыг боловсронгуй болгож, байгальд ээлтэй дэлхийн эдийн засгийг байгуулах.
Дэлхийн аюулгүй байдлын засаглал нь дэлхийн засаглалын чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Их 20-ын бүлэг НҮБ болон түүний Аюулгүйн зөвлөлийн нэн их үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, хямралыг энхийн замаар шийдвэрлэх бүх хүчин чармайлтыг дэмжих ёстой. "Дайны талбарыг өргөтгөхгүй, дайныг шат өгсүүлэхгүй, дайныг өөгшүүлэхгүй" байх зарчмын дагуу Украины хямралыг намжааж, улс төрийн аргаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх ёстой. Хятад, Бразил хоёр орон дэлхийн өмнөд бүсийн холбогдох орнуудтай хамтран Украины хямралыг зохицуулах "Энхийн анд" бүлгийг байгуулж, энх тайвны төлөөх илүү олон дуу хоолойг нэгтгэхийг зорьж байна. Газын зурваст болсон дайн ард түмэнд хүнд зовлон учруулж байна. Талуудын нэн даруй гал зогсоохыг ахиулж, бүс нутгийн хүмүүнлэгийн хямралыг намжаах, дайны дараах сэргээн босголтод дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Палестин, Израилийн хооронд байнга гарч буй мөргөлдөөнийг зохицуулах үндсэн гарц бол "хоёр улсын төсөл"-ийг хэрэгжүүлж, Палестин үндэстний хууль ёсны эрх ашгийг сэргээж, тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах хэрэгтэй гэжээ.