Импортын экспо нь шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах тэргүүний тавцан болж байна
2024-11-08 21:28:20
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн инновацийн хамтын ажиллагааны чухал индэр болсны хувьд эхний зургаан удаагийн Олон улсын импортын экспод бараг 2500 төлөөлөгч шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээг үзүүлэв. Үзэсгэлэнд оролцогчид Хятадад шинэ дэлгүүр, шинэ үйлдвэр, судалгаа хөгжлийн шинэ төвүүдийг нээж, хөгжлийн шинэ эрч хүчээ авч байна. Энэ удаагийн экспод шинэ материалын тусгай талбайг анх удаа ажиллуулсан бөгөөд 400 гаруй бүтээгдэхүүнийг Хятад улс, Ази, дэлхийд анх удаагаа танилцуулж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг бүрэн харууллаа.

Платформын үүднээс авч үзвэл, Олон улсын импортын экспо нь импортын сэдэвтэй дэлхийн анхны үндэсний хэмжээний үзэсгэлэн бөгөөд дэлхийн шинэ бүтээгдэхүүн, өндөр чанартай бүтээгдэхүүнийг Хятадад нэвтрүүлэх "үзүүлбэрийн талбай"-ыг бий болгож, олон шинэ бүтээгдэхүүн, шинэ технологиудыг худалдааны зориулалтаар ашиглахад тус дөхөм үзүүлж байна. Карчерын Хятадын бүс дэх албан хариуцлагатан хэлэхдээ, 7 жил дараалан экспод оролцогчийн хувьд тус компани экспог жил бүр шинэ бүтээгдэхүүнээ дэлхий даяарт сурталчлах анхны өртөө болгодог.

Хэрэглэгчийн үүднээс авч үзвэл, 1 тэрбум 400 сая гаруй хүн амтай, дундаж орлоготой 400 сая гаруй хүний хэмжээтэй Хятадын томоохон зах зээл нь дэлхийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг нэвтрүүлэхэд маш сайн туршилтын талбарыг хангасан байна. Сингапурын Аж үйлдвэр худалдааны холбооны гүйцэтгэх захирал Куо Пин Сун сурвалжлагчид хэлэхдээ, экспогийн платформоор дамжуулан Хятадын томоохон зах зээлийн хөгжилд хамтран оролцох түншүүдийг олохыг хүсэж байна гэжээ. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа хэдий ч Сингапурын компаниудын Хятад дахь бизнес тогтвортой байж, Хятадын зах зээлийг сонирхох сонирхол өндөр хэвээр байгааг тус агентлагийн гаргасан сүүлийн тайланд харуулж байна.

Инновацийн орчны үүднээс авч үзвэл, Хятадын ард түмэн шинийг санаачлан бүтээхийг байнга эрхэмлэсээр ирсэн, ялангуяа сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Хятад улс технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн шинэ завшаан боломжуудыг ашиглаж, шинийг санаачилсан хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, гадаадын компаниудад инновацийн үржил шимтэй хөрсийг хангажээ. Сүүлийн жилүүдэд гадаадын олон аж ахуйн нэгж Хятадад судалгаа, хөгжлийн төвөө байгуулахыг сонгож, мөн Хятадын олон улсын импортын экспо зэрэг платформоор дамжуулан орон нутгийн инновацийг ахиулж, баялаг үр дүнд хүрсэн байна. Бостоны Шинжлэх Ухааны Хятад дахь ерөнхийлөгч Жан Жүнь хэлэхдээ, экспогийн нээлтээс өмнөхөн тус компанийн Шанхай хотын Линьган дахь Хятадын анхны үйлдвэрлэлийн бааз албан ёсоор ашиглалтад орж, "үзэсгэлэнд оролцогчоос хөрөнгө оруулагч" болж өөрчлөгдсөн гэжээ.

Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг түргэтгэхийн хэрээр дэлхийн эдийн засгийн хүрээнд шинэ таталцлыг бий болгож байна. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын саяхан нийтэлсэн хамгийн сүүлийн жилийн тайланд дурдсанаар, Хятад улс патент, барааны тэмдэг, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний загвар зэрэг салбарт оюуны өмчийн мэдүүлгийн тоогоор дэлхийн тэргүүн байранд жагсаж байна. Тус байгууллагаас нийтэлсэн "Дэлхийн инновацийн индексийн тайлан 2024"-д, Хятад улс сүүлийн 10 жилд инновацийн бүтээмжээр хамгийн хурдацтай өсч буй эдийн засгийн нэг болсон гэж тэмдэглэжээ. Zeiss группын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Маркус Вебер хэлэхдээ, Хятадын зах зээл нь Zeiss группын дэлхийн хамгийн том зах зээл болсон байна, тэд цаашид Хятадад хийх хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, судалгаа шинжилгээ, инновацийн чадавхийг цаашид дээшлүүлж, бүхэл бүтэн салбарын өндөр чанартай хөгжлийг дэмжинэ гэжээ.

Саяхан хуралдсан Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар иж бүрэн инновацийг дэмжих тогтолцоо, механизмыг бий болгох зохицуулалт хийж, инновацийг тэргүүлэх байранд тавьсан байна. L'Oréal группын ТУЗ-ийн дарга, Франц-Хятадын хорооны нэгдсэн зөвлөлийн тэргүүн Агон хэлэхдээ, Хятад улс ирээдүйд орчин үеийн шинэчлэлтийг үргэлжлүүлж, дэлхийн хөгжлийг ахиулна" гэдэгт итгэж байна. Жил бүр уламжлал болгон зохиогддог олон улсын импортын экспогоор дамжуулан гадаадын компаниуд захиалга, зах зээл, санаа олж авах төдийгүй Хятад маягийн шинэчлэлийн дагуу буй болсон хязгааргүй боломжуудыг олж авах нь ойлгомжтой.