10-р сарын 18-ны орой Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хятадын гадаадтай найрсаг харилцах нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүлээн авалт Бээжин хотод болов. Хүлээн авалтад ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Ли Хунжун болон Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож үг хэлэв.
Ли Хунжун хэлэхдээ, Одоогоос 75 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Монголын харилцаа асар их ахиц дэвшил гаргасан. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлаган дор Монгол Улстай хамтаар шинэчлэгдэх замд гар нийлэн урагшилж, хамтдаа ялалт байгуулж, Хятад, Монгол хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулахад Хятад улс бэлэн байна гэв.
Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Бид Монгол, Хятадын уламжлалт найрамдлыг цаашид хөгжүүлж, хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монгол, Хятадын харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэв.
Н.Пүрэвжав, И.Сандаг зураглан мэдээлэв