ХКН-ын төлөөлөгчид Тайландад айлчилж байна
2024-10-25 09:57:48
Share
Share this with Close
youtube WeChat

Тайландын Феу Тай намын урилгаар, Хятадын Коммунист намын Төв хорооны гишүүн, Хөхнуур мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Чен Ган тэргүүтэй ХКН-ын төлөөлөгчид 10-р сарын 21-24-ний өдрүүдэд Тайландад айлчилж, Тайландын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний сайд Пилапхан, Феу Тай намын дэд дарга Чусак нарын зэрэг улс төрийн намын нэр хүндтэй хүмүүстэй уулзсан байна. Мөн "Нэг мөрний уснаас уухуй: Хятад, Тайландын Ланцанжян-Меконгийн хамтын ажиллагаа хийгээд ногоон хөгжлийн тухай улс төрийн намуудын солилцооны хурал"-д оролцож, Хөхнуур мужийн ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг хэрэгжүүлсэн талаарх бодит туршлагаас хуваалцжээ.

Тайландын бүхий л давхаргынхан Хятад маягийн шинэчлэлийн хэтийн төлөв, боломжийг ерөнхийд нь өөдрөгөөр харж, ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, хоёр талт болон Ланцанжян-Меконгийн хамтын ажиллагааны хүрээнд олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Тайланд, Хятадын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг тасралтгүй ахиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.