Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбоо 10-р сарын 5-ны өдөр Хятадын ложистикийн аж үйлдвэрийн хөгжил дэвшлийн индексийг нийтлэв. Индекс 50 хувиас дээш өргөжих хүрээнд зохих хэмжээгээр сайжирсан нь эрэлт өссөөр байгаа нөхцөлд ложистикийн салбарын хөгжил дэвшлийн түвшин үргэлжлэн сайжирч буйг харуулж байна.
Хятадын ложистикийн салбарын хөгжил дэвшлийн индекс 10-р сард 52.6 хувь болж, өмнөх сарынхаас 0.2 нэгжээр өсөв.
Салбаруудын хувьд авч үзвэл, төмөр замын тээврийн бизнесийн нийт индекс өндөр түвшинд сэргэж, судалгаанд хамрагдсан компаниудын төмөр замын өдөр тутмын дундаж ачаалал өмнөх сарынхаас 3-5 хувиар өссөн байна. Шуудангийн буухиа хүргэлтийн нийт хэмжээ, ачилт, буулгах, зөөвөрлөх бизнесийн нийт хэмжээ өмнөх сарынхаас мэдэгдхүйц сэргэж, судалгаанд хамрагдсан компаниудын өдөр тутмын бизнесийн дундаж хэмжээ өмнөх сарынхаас нэмэгдсэн хэмжээ 5-8 хувийн хооронд байна. Агаарын ложистик өндөр түвшинд тогтвортой хөгжиж, агаарын тээврийн бизнесийн нийт индекс өргөжин нэмэгдэх түвшинд хэвээр байна.