АПЕК-ийн гишүүн орнуудтай хийсэн худалдааны эргэлт түүхэн шинэ дээд амжилт тогтоолоо
2024-11-13 11:09:10
Share
Share this with Close
youtube WeChat

Ази, Номхон далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага (АПЕК) нь Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны гол тавцан болсоор ирсэн. Хятадын гаалийн статистик мэдээллээс харахад, энэ оны эхний 10 сарын байдлаар Хятад улс АПЕК-ийн бусад гишүүн орнуудтай хийсэн импорт, экспортын хэмжээ 21.27 их наяд юаньд хүрч, түүхэн шинэ дээд амжилт тогтоосон байна. Энэ нь Хятадын нийт импорт, экспортын 59.1 хувийг эзэлж буй үзүүлэлт юм.

Энэ хугацаанд Хятад улсын АПЕК-ийн гишүүн орнуудтай хийсэн худалдаа 5.7 хувиар өсөж, Хятадын нийт худалдааны өсөлтөөс 0.5 нэгжээр илүү гарчээ. Үүнд, Вьетнам, Перу, Малайз, Мексик зэрэг улсуудтай хийсэн худалдааны эргэлт 17.4%, 16.8%, 12.1%, 11.7%-иар өссөн байна. Мөн Өмнөд Солонгос, Тайланд, Канад, Бруней зэрэг орнуудтай хийсэн худалдааны эргэлт Хятадын нийт худалдааны өсөлтийг давсан үзүүлэлттэй байгаа бол, Америк, Орос, Сингапур зэрэг орнуудтай хийсэн худалдаа тогтвортой эерэг өсөлтөө хадгалсаар байгаа аж.