"Өмнөд Хятадын тэнгис дэх усан онгоцны аялал болон нислэгийн байдлын тайлан" гарлаа
2024-09-27 10:50:49
Share
Share this with Close
youtube WeChat

"Өмнөд Хятадын тэнгисийн стратегийн нөхцөл байдлыг таниулах төлөвлөгөө" хэмээх судалгааны төвөөс өнөөдөр (9-р сарын 27-ны өдөр) Бээжинд " Өмнөд Хятадын тэнгис дэх усан онгоцны аялал болон нислэгийн байдлын тайлан"-г нийтэлжээ.

Уг тайланд дурдснаар, Өмнөд Хятадын тэнгис бол дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй, цэцэглэн хөгжсөн, хамгийн нээлттэй тэнгис юм, Хятад болон Зүүн өмнөд Азийн эдийн засгийн хурдацтай хөгжлийг дагаад, Өмнөд Хятадын тэнгис болон түүний ойр орчмын бүс нутаг дэлхийн далайн болон агаарын тээврийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гол судас болж байна, Өмнөд Хятадын тэнгист өдөр бүр олон мянган усан онгоц, нисэх онгоцууд ажилладаг. Бүс нутаг тэрчлэн дэлхийн хувьд, Өмнөд Хятадын тэнгис бол эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд нөлөөлдөг гол судас болох юм.