Хятад улс зайлшгүй нэгдэх түүхийн чиг хандлагыг хориглох чадахгүй
2024-10-25 18:49:26
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 25-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Тайваний Гадаад хэргийн байгууллагын хариуцлагатай хүн Линь Жялүн Гватемалд очих бөгөөд Гватемалын ерөнхийлөгч Бернардо Аревало түүнтэй уулзах гэж байгаа талаар сэтгүүлчийн асуусан асуултад Линь Жянь хариулахдаа, холбогдох мэдээллийг бид анхааралдаа авлаа. Дэлхий дээр нэг л Хятад улс бий. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн. БНХАУ-ын засгийн газар бол бүх Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар юм. 53 жилийн өмнөх яг өнөөдөр НҮБ 2758-р тогтоолыг баталж, БНХАУ-ын НҮБ дахь хууль ёсны суудлыг сэргээсэн юм. Дэлхийн 183 орон Хятад улстай дипломат харилцаа тогтоосон бодит үнэн нь Тайваний эрх баригчид “Тайванийг тусгаар тогтнуулах” оролдлого хийх нь бүтэлгүйтнэ. Нэг Хятадын зарчим баримтлах цаг үеийн урсгалыг гуйвуулж чадахгүй, Хятад улс зайлшгүй нэгдэх түүхийн чиг хандлагыг ч хориглож чадахгүй гэдгийг бүрэн харуулсан юм гэжээ.