Орон нутгийн цагаар аравдугаар сарын дөрөвний орой Йемен дэх Хутигийн зэвсэгт хүчин мэдэгдэл нийтэлж, мөн өдөр АНУ, Их Британийн холбоотнууд Йемений олон газарт агаарын довтолгоо явуулсан. Үүнд Сана хотод 4 удаа, Ходейда мужид 7 удаа, Дамар мужид 1 удаагийн агаарын довтолгоо явуулсан гэжээ.
Хутигийн зэвсэгт хүчин мэдэгдэхдээ, АНУ, Их Британийн агаарын довтолгоо нь бидний цаашид эсэргүүцэх шийдвэр зоригийг хориглож чадахгүй.
Бид Йемен болон Йемений ард түмнийг хамгаалахын тулд үргэлжлүүлэн цэргийн ажиллагаа өрнүүлж, Израиль Газын зурвас болон Ливан дэх түрэмгийллээ зогсоох хүртэл тэмцэх болно гэжээ.