БНХАУ байгуулагдсанаас хойших 75 жилийн хугацаанд суурь үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалт баялаг амжилтад хүрч, аж үйлдвэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчим хүчний нийлүүлэлтийн баталгааны чадвар улмаар сайжран, дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан санхүүжилт, хөгжлийн хурдац нь маш их нэмэгдсэн тул эдийн засаг нийгмийн хөгжилд эд материал технологийн бат бөх суурийг тавьж өгсөн юм.
Аж үйлдвэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадвар нэмэгдэн, гол гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэлхийд тэргүүлэв. БНХАУ байгуулагдсанаас хойш үр тарианы ерөнхий үйлдвэрлэлийн чадвар тогтвортой дээшилж, үр тарианы нийт ургац 1949 онд 113.2 тэрбум кг байснаа 2023 он гэхэд 695.4 тэрбум кг болсон нь 5.1 дахин нэмэгдсэн дүн юм. Бие даасан, төрөл зүйл нь бүрэн орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 14 жил дараалан дэлхийд тэргүүлж, аж үйлдвэрийн салбарын томоохон 500 төрлийн бүтээгдэхүүнээс 40 хувиас дээш бүтээгдэхүүн нь дэлхийд нэгдүгээрт оров.
БНХАУ өдгөө дэлхийн хамгийн том хурдны төмөр замын сүлжээ, хурдны автозамын сүлжээ, гарамуудын сүлжээг бүрдүүлж, төмөр зам, автозамын зорчигч тээвэр, бараа тээвэрлэлт, боомтоор бараа нэвтрүүлэх хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт орлоо. 2023 оны сүүлчийн байдлаар, Хятад улсын ашиглалтад орсон төмөр зам нийт 159 мянган километр хүрсэн нь 1949 оныхоос 6 дахин нэмэгдсэн дүн юм. Ашиглалтад байгаа автозам 5 сая 440 мянган километр байгаа нь 66 дахин нэмэгдсэн дүн юм. 2023 онд ажилласан Хятад Европын ачааны галт тэрэгний тоо нь 2016 оныхоос 10 дахин нэмэгджээ.
БНХАУ өдгөө дэлхийд цар хүрээгээр хамгийн их буухиа шуудангийн сүлжээ, шилэн кабель болон хөдөлгөөнт өргөн зурвасын сүлжээг бүрдүүлэв. 2013-2023 оны хугацаанд шуудангийн салбарын бизнесийн орлого жил тутамд 20.4 хувиар нэмэгдэж, 2023 оны сүүлчийн байдлаар, 5G суурь станцын тоо дэлхийн 60 хувиас илүүг эзлэв.
Сүүлийн 75 жилийн хөгжлийн замналыг туулаад БНХАУ өдгөө эрчим хүчний хувьд нүүрс, нефть, байгалийн хий, цөмийн эрчим хүч, шинэ эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон хөдөлгүүр, олон ургалч бүхий нийлүүлэлтийн системийг бүрдүүлж, дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн нэгдүгээр том гүрэн болсон байна. Түүхий нүүрсний олборлолт 1949 онд 30 сая тонн байснаас 2023 онд 4.71 тэрбум тонн болж өссөн байна.