Том гүрнүүдийн өрсөлдөөн нь цаг үеийн чиг хандлагад нийцэхгүй
2024-10-08 19:59:56
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 8-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хуралдуулж, Блинкений Хятадтай холбоотой хэлсэн үгтэй холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариулав. 

Мао Нин хэлэхдээ, АНУ-ын эрх баригчдын эдгээр зэмлэл нь шинэ зүйл биш юм. Том гүрнүүдийн өрсөлдөөн нь АНУ-ын өөрийнх нь асуудал, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг шийдэх нь бүү хэл цаг үеийн чиг хандлагад нийцэхгүй байгааг бид олон дахин дурдсан. АНУ олон улсын байдлыг стратегийн өрсөлдөөний байр сууринаас харж байна. Хятад улс ямагт дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулж, олон улсын дэг журмыг хамгаалагч байсаар ирсэн. Үнэн хэрэгтээ шударга бус өрсөлдөөнд оролцож, түрэмгий үйлдэл хийж, хүчээ гайхуулж, дарамт шахалт үзүүлж байгаа нь АНУ, өөр хэн ч биш гэжээ.