9 дүгээр сарын 29-ний өдөр Хятадын Сангийн яамнаас 2024 оны эхний 8 сарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
Оны эхний 8 сард улсын хэмжээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн (цаашид төрийн өмчит аж ахуйн нэгж гэж нэрлэнэ) нийт орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар өссөн бол нийт ашиг нь 2.1 хувиар буурчээ.
Тодруулбал, 1–8-р сарын хооронд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нийт орлого 53.81 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 хувиар өсөв. Харин нийт ашиг нь 2.88 их наяд юань болж, 2.1 хувиар буурчээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвар 3.92 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 хувиар өссөн байна.
8-р сарын эцэст төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийн хэмжээ 64.9 хувьтай байж, мөн үеийнхээс 0.1 пунктээр өссөн аж.