Импорт, экспортын нийт хэмжээ 36.02 их наяд юаньд хүрчээ
2024-11-07 15:26:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний 10 сард Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ 36.02 их наяд юаньд хүрч, гадаад худалдаа тогтвортой өссөн байжээ.

Гаалийн статистикийн мэдээгээр, оны эхний 10 сарын байдлаар импорт, экспортын нийт хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар өссөн байна. Үүнд экспортын хэмжээ 20.8 их наяд юаньд хүрч, 6.7 хувиар нэмэгдсэн бол импорт 15.22 их наяд юаньд хүрч, 3.2 хувиар өсжээ.

Экспортын дүнд усан онгоц, автомашин, мотоциклийн экспортын өсөлт өндөр байсан нь анхаарал татаж байна. Эдгээрийн экспорт тус бүр 74.9 хувь, 20 хувь, 24.6 хувиар нэмэгдсэн бөгөөд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл 16.1 хувиар, өргөн хэрэглээний машин механизм, тоног төхөөрөмжийн экспорт 14.5 хувиар өссөн байна.

Импортын хувьд эрчим хүчний бүтээгдэхүүн болон ашигт малтмалын бүтээгдэхүүний импорт 5.1 хувь, 4.9 хувиар нэмэгджээ. Механик ба цахилгаан хэрэгслийн бүтээгдэхүүний импорт 5.75 их наяд юаньд хүрч, 8.6 хувиар өссөн бөгөөд үүний дотор агаарын хөлгийн эд анги 13.7 хувиар, электрон эд анги 11.5 хувиар нэмэгдсэн аж.