Орон нутгийн цагаар 11-р сарын 20-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 10 гишүүн (E10) орны төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл нийтэлж, Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн хямралын талаар яаралтай уриалга гаргасан байна.
Гайанагийн төлөөлөгч мэдэгдэлдээ, Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүд Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн хямралд хариу арга хэмжээ авах тогтоолын төсөл боловсруулж, таван долоо хоногоор өргөн хүрээтэй зөвлөлдөж, хүчин чармайлт гаргасны дараа, Аюулгүйн зөвлөл санал нэгтэй арга хэмжээ авч ахиулахыг хичээж байна. Олон орон ихээхэн уян хатан, бүтээлч хандлагатай байсан ч дээрх тогтоолын төсөл батлагдаагүй нь байнгын бус гишүүдийн урмыг хугалж орхив гэжээ.
Орон нутгийн цагаар 20-ны өдөр Байнгын бус 10 гишүүний санал болгосон Газын зурваст гал зогсоох тогтоолын төслийн талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл санал хураалт явуулав. АНУ хориг тавьсны улмаас уг тогтоолын төсөл батлагдаагүй юм.
Дайн хэт олон хүний амийг авч одсон тул Аюулгүйн зөвлөл эрхбиш нэгдсэн арга хэмжээ авах ёстойг уг мэдэгдэлд анхааруулжээ. Энэхүү чухал асуудлаар Аюулгүйн зөвлөлийн эв нэгдлийг дэмжиж, дайсагналыг аль болох хурдан зогсоож, хүмүүнлэгийн хямралыг намжаахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ Гишүүн орнууд амлав.