Ши Жиньпин БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав
2024-11-16 06:40:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 15-ны өглөө Лимад болсон АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Юэтэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, бид хоёр жилийн өмнө Балид уулзсанаас хойш олон улсын болон бүс нутгийн байдалд олон өөрчлөлт гарсан. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч БНХАУ, БНСУ  дипломат харилцаа тогтоосон анхны санаагаа тууштай баримталж, сайн хөрш, найрсаг харилцааг эрхэмлэн, харилцан ашигтай, хамт ялалтад хүрэх зорилтыг баримталж, газарзүйн байршил ойр, соёлын хэлхээ холбоотой, эдийн засгийн уялдаатай давуу талдаа суурилан, солилцоог бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, БНХАУ, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэн, хоёр орны ард түмэнд үр өгөөжийг нь хүртээн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоогоо бэхжүүлж, ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан амжилтад хүрч, хамтын хөгжилд хүрэхийг хичээх ёстой. БНХАУ гадаадад өндөр түвшинд нээлттэй байдлаа тууштай баримтлах бөгөөд БНСУ-ын аж ахуйн нэгжүүд БНХАУ-д хөрөнгө оруулалт хийж, бизнес эхлүүлэхийг сайшаана. Ирэх онд БНСУ АПЕК-ийн ээлжит даргалагч орон болсонд баяр хүргэн дэмжиж байгаа бөгөөд БНСУ-тай олон талт зохицуулалт, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэжээ.