Хятадын олон улсын импортын 7 дахь экспо 11-р сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотод болно. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Монгол улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэн, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Арипов, Словакийн Ерөнхий сайд Роберт Фико, Казахстаны Ерөнхий сайд Озас Бектенов, Сербийн Ерөнхий сайд Милош Вучевич нарын гадаад орнуудын удирдах хүмүүс экспогийн нээлт, холбогдох үйл ажиллагаанд оролцоно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 11-р сарын 3-ны өдөр мэдэгдэв.