Аюулгүйн зөвлөл Ойрхи Дорнодын байдлыг хэлэлцэв
2024-11-19 10:46:21
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 18-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж, Газын зурваст гал зогсоож, баривчлагдсан хүмүүсийг суллахыг талууд дахин уриалав. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийн санал болгосон Газын зурваст гал зогсоох тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөл эртхэн батлахыг Хятад улс дэмжиж буйгаа илэрхийлэв.

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн хэлэхдээ, өнгөрсөн 13 сарын хугацаанд Газын зурвасын мөргөлдөөн болон Ойрхи Дорнодын байдал нь Аюулгүйн зөвлөлийн анхаарлын төвд байсаар ирсэн, гал зогсоож, хүмүүнлэгийн тусламжаа өргөжүүлэхийг Аюулгүйн зөвлөл удаа дараа уриалж байсан ч нөхцөл байдал улам дордсоор байна. Аюулгүйн зөвлөл үүргээ үр дүнтэй биелүүлж чадаагүй, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд хариулж чадаагүй явдалд маш их урам хугарч байна гэжээ. Гэхдээ ийм үр дүнд хүрсэн шалтгаан нь АНУ Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд хориг тавих эрхээ удаа дараа хэрэгжүүлсэнтэй холбоотой гэдгийг тэрээр мөн онцолжээ.

Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Фү Цүн: Аюулгүйн зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа нь зарим улс орон болон бусад орны хооронд санал зөрөлдөөнтэй байгаагаас болсон биш, харин байнгын гишүүн орнуудын нэг нь олон улсын хамтын нийгэмлэгийн эсрэг талд зогссонтой холбоотой юм. Хэрэв АНУ удаа дараа хориг тавиагүй юм уу эсвэл Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг заавал биелүүлэх үүрэг хүлээгээгүй гэж мэдэгдээгүй бол, Аюулгүйн зөвлөл ийм сул дорой, чадваргүй байх ёсгүй. Хэрэв АНУ тасралтгүй зэвсэг нийлүүлэхгүй байсан бол, энэ дайн ийм удаан үргэлжилж, учирсан хохирол нь тийм ч их биш байх байсан гэжээ.