Орон нутгийн цагаар 10-р сарын 31-нд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нээлттэй хурал хийж, Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэв. Хурлын үеэр Хятадын төлөөлөгч АНУ-ын гүтгэлгийг няцааж, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайвны төлөөх хүчин чармайлтад саад учруулахын оронд Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахад бодитой хувь нэмэр оруулахыг АНУ уриалав.
НҮБ-ын Зэвсэг хураах асуудал хариуцсан захирал, дээд зиндааны төлөөлөгч Адедежи Эбо мэдээлэл хийж, Украины зэвсэгт хүчин зэвсэг, сумны шилжүүлэг болон бусад төрлийн цэргийн дэмжлэг, тэр дундаа ердийн хүнд зэвсгийг хүлээн авсаар байна. Эдгээр зэвсгүүд нь ялгалгүй алж шархдуулах шинж чанартай бөгөөд өргөн тархсан бохирдол үүсгэж магадгүй учраас бөөгнөрөлтэй сум ашиглах, шилжүүлэх нь ихээхэн түгшүүр төрүүлж байна гэжээ.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан хэлэхдээ: "Дайн гадагш тэлэхгүй, дайныг даамжруулахгүй, талууд мөргөлдөөнийг өдөөн турхирахгүй байх" гэсэн гурван зарчмыг баримтлах нь өнөөгийн нэн тэргүүний зорилт гэж дахин онцолжээ.
АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Вуд хэлсэн үгэндээ, Хятад улсыг ор үндэсгүй буруутгаж, Хятад улс Оросыг дэмжиж буй нь шийдвэрлэх зүйл юм гэжээ.
Гэн Шуан АНУ-ын талын хэлсэн үгэнд хариул болгож хэлэхдээ: Хятад улс Украины мөргөлдөөний аль ч талд зэвсэг өгөөгүй бөгөөд цэргийн болон иргэний давхар зориулалттай эд зүйлсийг үргэлж хатуу хяналтандаа байлгасаар ирсэн. ДХБ-ын дүрэм, зах зээлийн зарчмын дагуу Хятадын компаниуд Орос, Украйн зэрэг дэлхийн улс орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа хэвийн явуулж байгаа нь зүй зохистой, хууль ёсны бөгөөд буруутгах зүйл байхгүй гэв.
Гэн Шуан хэлэхдээ, АНУ Украины асуудлыг ашиглан Хятад улсыг гүтгэн харлуулж, дарамт шахалт үзүүлж, Хятадын аж ахуйн нэгж, хувь хүмүүст ганц талын хориг болон хууль бус "урт гарын харьяалал"-ыг дур зоргоор хэрэгжүүлэхийг Хятадын тал эсэргүүцэж байна. Хятад улс Хятадын аж ахуйн нэгж, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэжээ.