Өнгөрсөн
хэдэн хоногт
Их 20-ийн удирдагчдын Риогийн дээд
хэмжээний уулзалт дэлхий нийтийн
анхаарлыг татлаа. Риогоос дахин гараа
авч, хүн
төрөлхтөн ямар ертөнц байгуулах ёстой
вэ? Энэ ертөнцийг хэрхэн бүтээн
байгуулах вэ?
Дэлхийн засаглалын шинэчлэлийг хэрхэн
урагшлуулах вэ? Их 20 ямар үүрэг гүйцэтгэх
ёстой вэ? хэмээн олон улсын хамтын
нийгэмлэг сэтгэн
анхаарч байна. Орон нутгийн цагаар 18-ны
өдөр дээд хэмжээний уулзалт дээр БНХАУ-ын
дарга Ши Жиньпиний хэлсэн
үг эдгээр асуултад тодорхой хариулт
өглөө.
"Хамтын хөгжлийн шударга ертөнцийг байгуулъя", "Шударга, зохистой дэлхийн засаглалын тогтолцоог гар нийлэн бүрдүүлье”. Ши Жиньпин дарга дээд хэмжээний уулзалтад бүх улс орны хамтын хөгжлийг ахиулах томоохон санаачилга дэвшүүлж, Хятад улс дэлхийн хэмжээнд дэмжлэг үзүүлэх найман үйл ажиллагааг зарлав. Үүний зэрэгцээ, Ши Жиньпин дарга Хятад улсын эдийн засаг, санхүү, худалдаа, дижитал, экологийн орчин болон бусад салбар дахь дэлхийн засаглалын үзэл баримтлалыг иж бүрнээр нь тодорхойлсныг уулзалтад оролцсон талууд өргөн хүрээнд санал нийлэн дэмжиж байна. Хятад улсын дэвшүүлсэн санал, үйл ажиллагаа нь дэлхийн хамтын хөгжилд мэргэн ухаан, хөдөлгөх хүч шингээж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох "хөтөлбөр"-ийг бүрдүүлж, том гүрний үүрэг хариуцлага болон үйлдлийг харуулсан гэж шинжээчид үзэж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн өмнөд умардын ялгаа, сэргэлтийн зөрүү, технологийн хуваагдал зэрэг асуудлууд улам хурцдаж, хөгжиж буй олон орон хүндрэлд нэрвэгдсээр байна. НҮБ-ын саяхан гаргасан тайланд 2023 онд дэлхий даяар ойролцоогоор 733 сая хүн өлсгөлөнд нүүрлэж, 11 хүн тутмын 1 нь хоол хүнсээр дутагдав. Ядуурлаас хэрхэн ангижрах вэ? Энэ талаар, Хятад улс ядуу амьдралтай 800 сая иргэдийг ядуурлаас ангижруулж чадсан түүх ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий шингэсэн юм. Энэ нь дэлхийн ядуурлыг бууруулах үйл ажиллагааг ихээхэн ахиулснаас гадна "Дэлхийн өмнөд"-ийн хөгжлийн итгэлийг үр дүнтэй нэмэгдүүлж, Хятад улс амжилтад хүрч чадсан тул хөгжиж буй бусад орнууд ч амжилтад хүрч чадна гэдэг бат итгэлийг төрүүлсэн байна.
Үүний зэрэгцээ Хятад улс дэлхийн хөгжлийг дэмжих 8 зүйлийн арга хэмжээ, тухайлбал, "Бүс ба Зам”-ыг хамтран өндөр чанартай бүтээн байгуулах, ядуурлыг бууруулах, хүнсний баталгаат байдал, дижитал эдийн засаг болон бусад салбар дахь бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Африкийн хөгжлийг дэмжих, хөгжлөөр хамгийн сул орнуудад хандсан ганц талын нээлттэй байдлыг өргөтгөх зэргийг дурдсан нь маш тодорхой бөгөөд ажил хэрэгч юм. Түүнчлэн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Бразилын санал болгосон "Өлсгөлөн, ядууралтай тэмцэх дэлхийн эвсэл"-д Хятад улс нэгдэхээр шийдэв. Эдгээр нь Хятад улс "Дэлхийн өмнөд"-ийн хөгжлийг дэмжих идэвхтэй, бодитоор хийж бүтээгч гэдгийг бүрэн харуулж байгаа юм.
Хамтын хөгжилд хүрэх нь дэлхийн засаглалыг боловсронгуй болгохтой салшгүй холбоотой. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Хятад улс эдийн засаг, санхүү, худалдаа, дижитал, экологийн орчин зэрэг салбар дахь засаглалын талаар тодорхой санал дэвшүүлж, хамтын ажиллагаатай, тогтвортой, нээлттэй, шинийг бүтээх, байгальд ээлтэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг чухалчиллаа. Энэ нь дэлхийн засаглалыг сайжруулах нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан явдал юм. Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдүн хэлэхдээ,“Дэлхийн түншийн харилцаа" бол Хятад улсын дипломат харилцааны чухал ойлголт юм, энэ үзэл ойлголтын дагуу Хятад улс нь дэлхийн хэмжээнд нэлээд боловсронгуй түншийн харилцааны загварыг байгуулсан. "Дэлхийн эдийн засгийн түншлэлийн харилцаа” хэмээх энэ үзэл баримтлал нь“түншлэлийн харилцаа”-ны сэдэв, утга санааг баяжуулж, дэлхийн макро бодлогын зохицуулалтыг бэхжүүлэх, дэлхийн эдийн засагт илүү өргөн хүрээтэй хөгжлийн орон зайг нээхэд чухал ач холбогдолтой гэв.
Сүүлийн жилүүдэд, дэлхийн засаглалын өөр нэг илэрхий шинж чанар бол "Дэлхийн өмнөд”олноороо хөгжиж хүчирхэгжсэн, гэвч одоогийн засаглалын тогтолцоо энэ өөрчлөлтийг тусгаж чадахгүй байна. Тухайлбал, ОУВС-гийн одоогийн хуваалцах хувь хэмжээ нь гишүүн орнуудын дэлхийн эдийн засаг дахь харьцангуй статусыг хялбархан тусгаж чадахгүй байна. "Дэлхийн Банкны өөрийн хөрөнгийн үнэлгээг хийж, ОУВС-гийн хуваалцах хувь хэмжээний харьцааг тохируулахыг дэмжинэ”,“ДХБ-ын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжинэ”, "Хиймэл оюун ухаан нь сайн, бүх хүн төрөлхтөнд ашиг тустай байхыг баталгаажуулж, үүнийг ‘Баян орнууд ба баян хүмүүсийн төлөөх тоглоом болохоос зайлсхийх’” зэрэг эдгээр“Хятад улсын санаачилга" нь дэлхийн өмнөдийн төлөө дуу хоолойгоо хүргэж, дэлхийн засаглалыг илүү шударга, зүй зохистой чиглэлээр хөгжүүлэхийн тулд хүчин чармайлтаа харамгүй зориулж байна.
Их 20 нь Риогоос дахин гараа авч, дэлхийн засаглалыг боловсронгуй болгож, түүхэн дэвшлийг ахиулах хүчин хэвээр байх ёстой. Хятад улс чухал гишүүн орны хувьд эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий ертөнц, хүртээмжтэй, уужуу багтаамжтай эдийн засгийн даяаршлыг үргэлжлүүлэн урагшлуулж, хамтын хөгжилд хүрэх, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох үйл явцад “Хятад улс”-ын ул мөрийг үлдээж,“Хятад улсын хүчин чадал”-ыг нэмэрлэх болно.