Намрын сүүл, өвлийн эхэн сараар 3000 гаруй жилийн түүхтэй Хятадын биет бус соёлын өв болох навчин зургийн уламжлалыг өвлөгч Ши Лян Бээжингийн гудамжаар явж, дээр нь урлагийн бүтээл туурвихад тохиромжтой навчис хайдаг.
Ши Лян: Намар цаг, тэгээд өвлийн эхэн сар нь миний хамгийн дуртай цаг улирал юм. Шаргал, ногоон өнгө алагласан навчис надад уран бүтээл туурвих хязгааргүй урам зориг, сэдэл өгдөг. Навчин зураг бол романтик, сэтгэл хөдөлгөм урлагийн төрөл.
Түүний хувьд шаргал навч бүхэн дахин давтагдашгүй өвөрмөц байдлаараа урлагийн түүхий эд болж, байгалийн үзэсгэлэн, хүний бүтээлч сэтгэлгээний гайхамшигтай нэгдлийг илэрхийлдэг билээ. Ши Ляны бүтээл нь байгаль, соёлын төгс зохицлыг харуулахын сацуу энэ өвөрмөц урлагийн төрөл зүйлийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой байдаг.