Хөл бөмбөг тоглож буй Баарин хүүхдүүд
2024-11-08 10:52:00
Share
Share this with Close
youtube WeChat

Өвөр Монголын Улаанхад хотын Баарин Баруун хошууныхан 2015 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сард сургуулийн хүүхдүүдийн хөл бөмбөгийн тэмцээн зохиодог боллоо.  

Одоогийн байдлаар, хошууны 32 сургууль нь хөл бөмбөгийн 64 багтай болж, хүүхдийн хөл бөмбөгийн лигийн тоглолтыг найман удаа зохион байгуулж байгаа бөгөөд 20 мянга гаруй хүүхэд хөл бөмбөгөнд сонирхолтой болж, ойролцоогоор мянган хүүхэд хошууны лигт, 300 гаруй нь хотын зэрэглэлийн лигт тоглож байна.

Тус хошуунд Азийн хөл бөмбөгийн холбооны B зэрэглэлийн 1 дасгалжуулагч, D зэрэглэлийн 15 дасгалжуулагч, Үндэсний нэгдүгээр зэрэглэлийн 1, хоёрдугаар зэрэглэлийн 3 шүүгч ажиллаж байгаа юм.