Ганц талын албадлагын арга хэмжээг эсэргүүцэж, холбогдох орнууд энэ арга хэмжээг даруй түргэн цуцлахыг уриалж байна
2024-10-23 10:38:25
Share
Share this with Close
youtube WeChat

22-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, Элчин сайд Фү Цүн ижил үзэл бодолтой улс орнуудыг төлөөлөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3-р хороонд ганц талын албадлагын арга хэмжээний талаар хамтарсан мэдэгдэл хийж, ганц талын албадлагын арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлж, түүнийг нэн даруй, бүрмөсөн цуцлахыг холбогдох улс орнуудад уриалав.

Фү Цүн хэлэхдээ, дэлхий нийтээрээ харилцан уялдаатай өрсөлдөөн сорилтуудтай тулгарч, юуны түрүүнд хөгжиж буй орнууд хүнд ноцтой дайралтад учирч байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, үнэн зөв, үр дүнтэй олон талт үзлийг дэмжих явдал тулгам шаардагдаж байна. Гэвч хөгжиж буй орнууд болон тэдний ард түмэн ганц талын албадлагын арга хэмжээний сөрөг үр дагаварт өртсөөр байна. Эдгээр ганц талын албадлагын арга хэмжээ нь бүрэн эрхт эрх тэгш байдал хийгээд хамтын ажиллагааны зарчмыг зөрчиж, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, “НҮБ-ын дүрэм”-ийн ерөнхий зорилго болон зарчимууд, олон улсын хуулийг зөрчиж, олон талт үзэл болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг харшилж байна гэжээ.

Фү Цүн хэлэхдээ, ганц талын албадлагын арга хэмжээ болон хоёрдогч хориг арга хэмжээ, мөн хэтэрхий дагаж мөрдөх зэрэг нь өнөөгийн хүмүүнлэг,ийн болон эдийн засгийн өрсөлдөөн сорилтыг хурцатгаж, дэлхийн үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, түүнчлэн хүнс, эрчим хүч болон санхүүгийн аюулгүй байдалд ноцтой нөлөөлж, дэлхийн эдийн засгийн дэг журам болон холбогдох улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх хүчин чармайлтыг ноцтойгоор сүйтгэж байна. Ганц талын албадлагын арга хэмжээ нь хүний амьд явах, эрүүл байх, хөгжих, сурч боловсрох эрх зэрэг бүх эрхийг зөрчиж, дээр дурдсан хүний эрхийг хэрэгжүүлэх гэсэн зорилтот улс орны чадавхид саад учруулж байна. Ганц талын албадлагын арга хэмжээ нь холбогдох улс орон болон бүс нутагт хүмүүнлэгийн ноцтой нөлөө учруулж банйа гэжээ.