Бээжингийн цагаар 2024 оны 10-р сарын 22-ны өдрийн 8 цаг 10 минутад, Хятад улс Тай Юаний хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн-6" зөөгч пуужинг ашиглан "Тяньпин-3" хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, хиймэл дагуулыг товлосон тойрог замд нь амжилттай оруулж, хөөргөх ажил бүрэн дүүрэн амжилттай болсон байна. Уг хиймэл дагуулыг голчлон газрын радарын төхөөрөмжийн шалгалт тохируулга болон RCS хяналт хэмжилт хийхэд ашиглаж, газрын оптик төхөөрөмжийн дүрс бичлэгийн туршилт болон бага тойрог замд сансрын орчныг илрүүлэх, хянах туршилтыг дэмжихээс гадна агаар мандлын сансрын орчны хэмжилт болон тойрог замын урьдчилсан загварыг засаж сэлбэхэд үйлчилгээ үзүүлэх юм байна.
Энэ удаагийн даалгавар нь Чанжэн нэрэмжит зөөгч пуужингийн 541 дэх нислэг юм.