Гинжин хэлхээний экспод оролцох компанийн тоо өмнөхөөс 20 орчим хувиар нэмэгджээ
2024-10-28 11:07:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн дэд дарга Жан Шаоган өнөөдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Гинжин хэлхээний II экспо 11 дүгээр сарын 26-30-ны хооронд Бээжинд зохиогдоно гэж танилцуулав.

Энэ удаагийн гинжин хэлхээний экспо нь "Дэлхийг холбож, ирээдүйг хамтдаа бүтээе" уриан дор болж, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж, үзэсгэлэнгээр гол болгохын зэрэгцээ олон янзын баялаг агуулгатай хэлэлцээ, сурталчилгаа, семинар, солилцоо, ололт амжилтын тухай мэдээлэл зэрэг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулна.

11 дүгээр сарын 26-ны өглөө болох Гинжин хэлхээний II экспогийн нээлтэд Хятадын болон гадаадын улс төр, бизнесийн салбарын 1000 гаруй төлөөлөгчид оролцож, Хятадын болон гадаадын улс төрийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллагын албан тушаалтан, дэлхийн үндэстэн дамнасантоп 500 компанийн тэргүүн нар нийтлэг ойлголтыг хуримтлуулах, хамтын хөгжлийг эрэлхийлэх зорилтоор илтгэл тавина. Нээлтийн ёслолын үеэр "Дэлхийн аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой, саадгүй хөгжүүлэх Бээжингийн санаачилга"-ыг танилцуулж, үзэсгэлэнгийн хугацаанд 300 гаруй төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна.

Үзэсгэлэнд Хятад болон гадаадын 600 гаруй аж ахуйн нэгж оролцох бөгөөд үзэсгэлэнд оролцогчдын тоо анхны экспотой харьцуулахад ойролцоогоор 20 хувиар нэмэгджээ. Түүнчлэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний дээд доод урсгалын 400 гаруй компани ч хамтдаа үзэсгэлэнд оролцох төлөвтэй байна. Үзэсгэлэнгийн ахуй талбайд 100 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн зочдыг хүлээн авч, 10 гаруй олон улсын байгууллага, 30 гаруй муж, өөртөө засах орон, хотын захиргаа бүлэг бүрдүүлэн үзэсгэлэнд ирэн танилцаж, хэлэлцээ өрнүүлэх болно. Үзэсгэлэнтэй танилцах зочдын тоо анхдагч экспогоос давах төлөвтэй байна.