Цагаачдын удирдлагын газраас 3-р улирлын ажлын тоон мэдээллийг нийтэлжээ
2024-10-18 15:13:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Цагаачдын удирдлагын газраас өнөөдөр/2024.10.18/-нд энэ оны 3-р улирлын ажлын гол тоон мэдээллийг нийтэлжээ. 

3-р улиралд, үндэсний хэмжээнд давхардсан тоогоор 160 сая хүн хилээр нэвтэрч,  өмнөх оны мөн үеэс 30.1 хувиар өссөн байна. Үүнд 78 сая 545 мянга нь Хятадын эх газрын оршин суугч,  64 сая 694 мянга нь Хонконг, Макао, Тайваний оршин суугч,16 сая 461 мянга нь гадаадын иргэн байсан бол тэдгээр нь тус тус 27.3 хувь, 28.9 хувь, 50.5 хувиар нэмэгджээ. Мөн 8 сая 429 мянган удаа тээврийн хэрэгсэл нэвтэрсний дотор 236 мянган удаа нь нисэх онгоц, 26 мянган удаа нь галт тэрэг, 111 мянган удаа нь усан онгоц, 8 сая 56 мянган удаа нь авто тээврийн хэрэгсэл байж, тус тум 46.5, 8.3, 6.7, 31.2 хувиар нэмэгджээ.