100 гаруй улс орон Хятадын байр суурийг дэмжив
2024-10-23 18:17:50
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, аравдугаар сарын 22-нд болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн 3-р хорооны 79 дүгээр чуулган дээр Пакистан 80 орны өмнөөс илтгэл тавихдаа, Шиньжян, Төвөдийн үйл хэрэг бол Хятадын дотоод засаглал, хүний эрхийн шалтгаар Хятадын дотоод засагт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх бөгөөд талууд НҮБ-ын дүрмийн зорилго зарчмыг мөрдөн сахиж, улс орнуудын ард түмэн үндэсний нөхцөл байдалдаа суурилан хөгжлийн замаа бие даан сонгох эрхийг хүндэтгэхийг санаачилж байна. Үүнээс бусад 20 гаруй орон тусдаа юм уу эсвэл бүлгийн хувиар илтгэл тавих зэрэг арга хэлбэрээр Хятад улсыг дэмжин, хүний эрхийн асуудлыг улстөржүүлэх, давхар стандарт хэрэгжүүлэхийг эсэргүүцэв. 100 гаруй улс орон НҮБ-д Хятад улсын шударга ёсны байр суурийг дэмжиж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн тулгамдсан хүсэлтийг илэрхийлж, Австрали, АНУ зэрэг барууны цөөн тооны зарим улс хүний эрхийн асуудал хэмээх нэрээр улс төрийн оролдлого хийж байгаа нь хүмүүст таалагдахгүй дээрээ бүтэлгүйтэх нь зайлшгүй юм гэжээ.