10-р сарын 30-ны өглөө Хятадын Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхлэх газар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн төлөөлөгч Жү Фэнлянь хэлэхдээ: Тайваний асуудал бол зөвхөн Хятадын дотоод хэрэг бөгөөд гадны ямарваа хөндлөнгийн оролцоог зөвшөөрөхгүй. Нэг Хятадын зарчмыг баримталж, алдаагаа засч, Тайваний асуудлыг хянуур зөв зүйтэй зохицуулахыг Европын парламентын талд бид шаардаж байна гэжээ.
Жү Фэнлянь хэлэхдээ, АНУ Тайваньд зэр зэвсэг худалдан өгөхийг эх газрынхан эрс эсэргүүцэж байна. "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн салган бутаргах үйл ажиллагаа, гадны хөндлөнгийн оролцоо нь эх орноо нэгтгэх ерөнхий чиг хандлагыг хориглож чадахгүй, Тайваний асуудлыг шийдэж, улс орноо нэгтгэх гэсэн бидний шийдвэр зоригийг гуйвуулж чадахгүй гэв.