ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 11-р сарын 12-нд Сун Ятсен буюу Жүншань их сургуулийн 100 жилийн ойд зориулан захидал илгээж, нийт багш, оюутнууд, ажилтнууд болон уг сургуулиас төгссөн дотоод гадаадын найрсаг хүмүүст баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин баярын захидалдаа, Жүншань их сургууль шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны удирдамжийг баримталж, хувьсгалын уламжлалыг өвлөн, эх орныхоо төлөө авьяаслаг хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэх үйлсэд тууштай ажиллана гэдэгт найдаж байна. Мөн үндэсний томоохон стратеги болон Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүсийн хөгжлийн хэрэгцээнд анхаарал хандуулж, боловсролын өөрчлөлт хөгжил, технологийн шинэчлэл, чадварлаг хүмүүсийг бэлтгэн сургах ажлыг нэгтгэн ахиулж, Хятадын онцлогтой дэлхийн нэг номерын их сургуулийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, боловсролын хүчирхэг гүрэн байгуулах, Хятад маягийн орчин үеийн хөгжлийг ахиулахад илүү их хувь нэмэр оруулахыг хүсжээ.
Жүншань их сургууль байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх хурал 12-ны өдөр Гуанжөү хотод боллоо. Тус их сургууль нь 1924 онд ноён Сун Ятсений үүсгэн байгуулсан их сургууль юм. Сургууль байгуулагдсан 100 жилийн хугацаанд тус сургууль 800 мянга гаруй авьяас чадвартныг бэлтгэн хүмүүжүүлж, үндэсний стратегид үйлчлэх, Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүсийг байгуулах, боловсролын салбарын олон улсын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд эерэг хувь нэмэр оруулсан юм.