Японы шинэ ерөнхий сайд засгийн газраа бүрдүүллээ
2024-11-12 14:11:18
Share
Share this with Close
youtube WeChat

Японы шинэ ерөнхий сайд, Либерал ардчилсан намын дарга Шигэрү Ишиба 11-ний орой шинэ засгийн газраа бүрдүүлжээ. 

Мөн өдрийн үдээс өмнө, Японы засгийн газар Засгийн газрын хуралдаанаа хийж, дөнгөж байгуулагдаад сар гаруй болж байгаа Шигэрү Ишибагийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Үдээс хойш Төлөөлөгчдийн танхим болон Сенат Шигэрү Ишибаг Японы 103 дахь Ерөнхий сайдаар сонгосны дараа тэрээр даруйхан шинэ засгийн газраа бүрдүүлэв. Мөн орой Японы эзэн хааны ордонд Ерөнхий сайдыг томилох болон Засгийн газрын сайд нарыг баталгаажуулах ёслолын ажиллагаа болсны дараа, шинэ Засгийн газар албан ёсоор байгуулагдав.

Харин энэ удаад өнгөрсөн 10-р сард Ерөнхий сайдаар анх сонгогдож байсан үеийнхээс байдал эрс өөр болжээ. Учир нь тухайн үед Японы Төлөөлөгчдийн танхим сонгууль явуулсан боловч эрх баригч Либерал ардчилсан нам, Цэвэр бодлогын намын эвсэл Төлөөлөгчдийн танхим дахь суудлын талаас илүү хувийг олж чадаагүй юм. Иймээс Шигэрү Ишиба 11-ний өдөр сайд нарын танхимаа албан ёсоор байгуулсны дараа, Либерал ардчилсан нам болон Цэвэр бодлогын нам 1999 онд эрх баригч эвсэл байгуулснаас хойш анх удаагаа цөөнхийн эрх баригч намууд болсон нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй болжээ. 

Төлөөлөгчдийн танхимд цөөнхийн суудал эзэлсэн эрх баригч нам болсны дараа, Шинэрү Ишибагийн Засгийн газар хоёр дахь удаагаа бодлого, парламентын хариу арга хэмжээний хувьд сөрөг хүчний намын санал бодлыг авч үзэх ёстой болсон гэж "Жижи" агентлаг мэдээлжээ. Ирэх зун болох Сенатын сонгуулиар эрх баригч болон сөрөг хүчний нам хоорондын өрсөлдөөн улам ширүүсч магадгүй байна.

Хоёр нам Төлөөлөгчдийн танхимын суудлын талаас илүү хувийг авч чадаагүй тул цөөнхийн эрх баригч нам Засгийн газрын танхимаа бүрдүүлж, төсөв болон чухал хуулийн төслүүд дээр санал хураахдаа сөрөг хүчний намаас тусламж хүсэхгүй байхын аргагүй болсон байна. Ирээдүйд Либерал ардчилсан нам, Цэвэр бодлогын намын эвсэл нь Үндэсний ардчилсан намд анхаарлаа хандуулж, бодлогуудын талаар хэсэгчлэн хамтран ажиллаж магадгүй гэж Японы эдийн засгийн сонинд тэмдэглэжээ.