Аравдугаар сарын 21-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Линь Жянь хэлэхдээ, АНУ болон Канадын тэнгисийн цэргийн хөлөг онгоц Тайваний хоолойгоор дамжин өнгөрөхөд Дорнод бүсийн байлдааны тойрог хариу тусгал гаргав. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг, Тайванийн асуудал нь тэнгисийн аяллын эрх чөлөөний асуудал биш, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудал юм. Ямарваа улс орон тэнгисийн аяллын эрх чөлөө хэмээх нэрээр Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдалд өдөөн хатгалгаа хийж, заналхийлэхийг Хятад улс эрс эсэргүүцнэ гэжээ.